Oculoplastic Center

성형안과센터 이미지
김안과병원

Давхраа / Саажилтаас үүдсэн дээд зовхины унжилт / нүдний ухархайн хугарал / нулимсны сувгын мэс засал / нүдний ухархайн хавдар / хиймэл нүдний тасаг(зөөлөн хиймэл нүд, захиалгын хиймэл нүд) / бамбай булчирхайн үүдэлтэй нүдний эмгэгийн клиник Нүдний гоо сайхны мэс засал нь нүд болон нүдний орчин тойрны гоо сайхны мэс засал, нүдний ухархай, зовхи, нулимсны суваг зэрэгт гоо сайхны мэс засал, эмчилгээний мэс засал, төрөлхийн гажиг, гэмтэл бэртэл зэрэг гадны нөлөөгөөр бий болсон гэмтлийг хамарсан нүдний салбар юм.

Солонгос улсад нүдний гоо сайхны салбар нь гадаад улсуудтай харьцуулахад харьцангүй богино хугацаанд хөгжсөн боловч шинжлэх ухаан болон технологи талаас нь авч үзвэл хэдийнэ дэлхийн хэмжээнд хүрсэн. Түүний гол төвд нь 2001 онд албан ёсоор байгуулагдсан Ким нүдний эмнэлэгийн нүдний гоо сайхны төв оршдог.

Нүдний гоо сайхны төв нь 6 нарийн мэргэжлийн эмчтэй бөгөөд нүдийг тойрсон зовхины гоо сайхан төдийгүй зовхины үйл ажиллагааны элементүүдийг хүртэл харгалзан үзэж нүдний ухархай, нулимсний суваг зэрэг нүдний эд эрхтэнүүдийн эмгэгийг эмчлэх, мэс засал хийх зэргийг мэргэжлийн өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Нүдний гоо сайхны төвд нь нүдний гоо сайхны мэс заслууд дундаас маш хэцүү, өндөр түвшиний ажиллагаа болох нүдний ухархайн хугарал болон хамар нулимсны хүүдийн хоорондын залгаас (DCR), саажилтаас үүдэлтэй дээд зовхины унжилт засах мэс засал зэргийг жилд 4000 гаруй удаа хийж улсдаа чадвар туршлагаараа тэргүүлж байна.

Нүдний гоо сайхны төв нь тасралтгүйгээр өндөр зэрэглэлийн эрүүл мэндийн үйчилгээг нэвтрүүлэн өвчтөн үйлчлүүлэгч нарын үзэсгэлэнт нүдийг хамгаалж, үүгээрээ дамжуулан амьдралынх нь хэв маягыг хүртэл сайжруулахын тулд бүхий л хүч чадлаа дайчлан ажиллаж байна.